Баясалмаа Галцог
Орчуулагч Фриланс

traducteur francophone

Даяарчлал ба орчуулагчийн мэргэжил

Бидний одоогийн амьдарч буй цаг үе бол даяарчлалын эрин билээ.Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл дэлхийн бүх систем ба тогтолцоонууд, жишээлбэл, улс төрийн систем, эдийн засгийн систем, урлагийн салбар гэх мэт нь бүгдээрээ хоорондоо гүн холбоотой болж байгаад оршино.

Уг холбоос нь өдрөөс өдөрт улам өргөжиж байгаа бөгөөд, мөн хvмvvс оршин суугаа байршлаас хамаарахгүйгээр хоорондоо харилцах боломж гарч ирж байгаа билээ.

Одоо үед орчуулагчийн мэргэжил нь маш хэрэгцээтэй буюу нэр хүндтэй мэргэжлийн нэг болж байгаа нь бодууштай. Интернетийн сүлжээ ба технологийн хурдан хөгжлийн улмаас уг мэргэжлийг ертөнцийн аль ч булангаас хийн эзэмших боломжтой болжээ. Зарим нэг байгууллагын судалгаанааас авч үзвэл, дэлхийн орчуулгын зах зээл жилд 15-25% өсөлттэй байгаа бөгөөд ялангуяа техникийн орчуулгын салбарын өсөлт нь жилд 30% байна.

Бусад мэргэжилтэй харьцуулбал орчуулгын мэргэжлийг интернетын холбоогvйгээр төсөөлөшгүй юм. Интернет нь бол орчуулагчийн хамгийн чухал хэрэгслийн нэг болсон ба одоо үед орчуулагчийг интернетгүй төсөөлөх аргагvй болжээ.

Интернет нь орчуулагчийг гадаад ертонцтэй холбох гол хэрэгсэл болж өгдөг ба гадаадын зах зээлд гарах, тэнд өөрийн байр сууриа олоход туслах гол тогтолцооны нэг юм. Орчуулагчийн ажилд интернет нэвтэрснээр түүний арга барилыг гүнзгийгээр өөрчлөгдөхөд нэг есны огцом түлхэц болж ирсэн. Жишээлбэл, интернетийн тусламжтайгаар янз бүрийн мэдээ мэдээлэлийг олж авахад тун хялбар болж, мөн хамтран ажиллагсадтайгаа ба захиалагчтайгаа халз тулан ажиллах боломж гарч иржээ.

Иймээс даяарчлал нь орчуулагчийн мэргэжлийг нэлдээ өөрчилж чадсан байна. Гэхдээ үүний сөрөг тал нь ямар вэ?

Нэгдүгээрт, захиалагч орчуулагч хоер бие биенийхээ талаар онцын мэдлэггүйд оршино.Энэ тохиолдолд мэргэжлийн бус орчуулагчдын тоо борооны дараах мөөг мэт ихссэн ба үүний үр дагавар нь чанаргүй ба хямд орчуулгыг олшроход хүргэсэн.

Хоерт, электрон орчуулганы популяризм юм. Машинаар хийгдсэн орчуулга нь амар ба хямдад тооцогддог ба түүнийг ашигладаг пүүс компаниудын тоо ихссэн.

Дараагийн асуудал бол үнэлгээ төлбөрийн асуудал. Үүнд гол хохирогч тал нь орчуулагчийн тал болно.

Электрон орчуулга нь  хүний оюун ухаанаар орчуулсан орчуулгатай зэрэгцэж чадах эсэх нь дэлхийн хэлний мэргэжилтнүүдийн санааг зовоож мөн маргааны асуудал болж ирсэн билээ. Гэхдээ одооогоор орчуулагчийн ажил нь уран бүтээлийн ба оюуны ажил мөн гэдэгт хэн ч эргэлзэхгүй байгаа юм. Тийм учраас уншигч Та ирээдүйд машинаар хийгдсэн Шекспирын орчуулгыг уншина гэж санаа зовох хэрэггvй.

Ер нь уг мэргэжил нь сүүлийн vед өргөжин хүрээгээ тэлж байгаа ба үүнтэй холбоотойгоор орчуулагчийн эрх ашгийг хамгаалсан олон улсын нэгэн том байгууллага байх хэрэгтэй мэт санагдана.

Г.Баясалмаа,
орчуулагч фриланс,
31/01/2008





TCHINGGIZ Sarl - Service Traductions
Français - Mongol - Russe
3 cours Ladoucette - 05 000 GAP - France
Mentions Légales - Plan de site
Courriel: Bayasalmaa GALTSOG -   - Téléphone: (33) 0492 24 4986 - (9h - 19h)

МОНГОЛ УЛС: Ганцаардал